Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ТББ) нь НҮБ-ын эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлын сантай хамтран "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах замаар үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэхэд  оршино.

Догшин ноён хутагтын абшиг хүртсэн хатан ухаант бүсгүйчүүдээ! Эмэгтэйчүүд бид төрөлх сайхан нутгийнхаа  төлөө, өрх гэрийнхээ тэгш дүүрэн амьдралын төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл, хамтын ажиллагаагаа чиглүүлж, бие биенээ хайрлан, дэмжин хүндэтгэж, хамтдаа хөгжицгөөе. “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” Замын үүдийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд оролцогчид бид “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал”, “Хүний эрх, эрх зүйт ёс”, “Эмэгтэйчүүдийн нийгмийн үүрэг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо”, “Хүчирхийллийн эсрэг бидний оролцоо”, “Эдийн Засгийн бодлого, төөрөгдөл” зэрэг олон асуудлуудаар 2015 оны 4 дүгээр сарын 28 - ны билэгт сайн өдөр хуран чуулж,  орон нутгийнхаа нийт эмэгтэйчүүдэд хандан энэхүү уриалгыг хүргэж байна.